images

Монгол, турк эмч нар нуруу, нугасны үзлэг хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-25


   Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын эмч нартай хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны мурийлтын чиглэлээр үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээ хийхээр болжээ. Тодруулбал, тус үзлэг, оношилгоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар болон Турк улсын эмч, доктор, профессор Мехмет Айдоган нар хамтран хийх юм. Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны мурийлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ны өдөр 12-17 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.