Улаанбаатарт Польшийн элчин сайдын яамыг дахин нээнэ
Чихэнд чимэгтэй
2023-04-24
Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт өнөөдрөөс эхлэн манай улсад хоёр хоногийн хугацаатай айлчилна. Тэрбээр энэ үеэрээ Улаанбаатар хотод нээх Польшийн элчин сайдын яамны нээлтэд оролцохоор болсон байна. Манай улс Польш улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоож, хамгийн анх 1960 онд Улаанбаатарт Польшийн ЭСЯ-ыг нээн ажиллуулж байжээ. Гэвч санхүүгийн бэрхшээлээс үүдэн 35 жилийн дараа хаасан байна. Тэгж явсаар 1999 онд Элчин сайдыг яамыг сэргээн нээсэн боловч Польшийн тал дахин 2009 онд хааж, Элчин сайд нь Бээжингээс манай улсыг хавсран суух болсон юм. Харин 2015 оноос Монголыг хариуцаж ажиллах элчин сайдыг томилсноор Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Харин манай улсын ЭСЯ Варшавт 1959 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.