12 хэсгийн байцаагчийг орон сууцаар хангав
Чихэнд чимэгтэй
2023-04-24
“Хэсгийн байцаагч 2023” зөвлөгөөн өнгөрсөн баасан гарагт болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнөөр нийслэлийн хэмжээнд ажиллаж буй хороо хэсгийн 250 гаруй алба хаагч оролцож, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх “Эрүүл аюулгүй байдлын индекс” шалгаруулалтыг явуулж, 10 хэсгийн байцаагчийг ажлын үр дүнгээр урамшуулан, 12 алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцаар хангасан байна. Түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэсгийн байцаагч нарын ажлаас халшрах хам шинж, сэтгэл санааны байдалд судалгаа хийж, эрсдэл өндөртэй 156 хэсгийн байцаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.