images

Хараагүй иргэд сургалтын шинэ байртай болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-24


    Монголын хараагүйчүүдийн холбооны дэргэдэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг БШУЯ-ны 250 сая төгрөгийн санхүүжилтээр засварлаж шинэчлэн өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулжээ. Тус төвд технологийн мэргэжилтэн, эмчилгээний бариа засалч, бэлэг дурсгалын урлаач, кофе бэлтгэгч зэрэг долоон чиглэлээр хараагүй 80 гаруй иргэн суралцдаг байна. Тэд энэхүү сургалтаар мэргэжлийн боловсрол эзэмшиж, ажлын байранд гардаг ажээ. Уг төв 2015 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн байргүй ч сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.