Санжаасүрэнгийн Зоригийн нэрэмжит шатрын тэмцээн болно
Чихэнд чимэгтэй
2023-04-24
Монголын ардчилсан холбоо, Монголын шатрын холбоотой хамтран төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн нэрэмжит шатрын ээлжит нээлттэй тэмцээнийг ирэх 26-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тэмцээн нийт зургаан ангиллаар болох бөгөөд "А" ангилалд 2000-аас дээш, "В" ангилалд 1700-1999 хооронд, "С" ангилалд 1700-аас доош чансаатай болон чансаагүй тамирчид өрсөлдөх ажээ. Нийтдээ 47.4 сая төгрөгийн сантай тус тэмцээн нөгөөдөр нийслэлийн "Монгени" цогцолбор сургууль дээр эхэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.