images

Шотландын компани Монголоос ноолууран эдлэл авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-24


  Шотландын “Edinburgh Cashmere” компанийн эзэн Дидар Сингх Чалана ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монголын компанитай хамтран ажиллахаар болжээ. Тус компани нь Зүүн Азийн тансаг зэрэглэлийн нэхмэл эдлэл үйлдвэрлэгчид дундаа томд тооцогддог бөгөөд  “Edinburgh Cashmere” компанийн захиалгаар жил бүр нэг сая хүртэлх ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлэх юм байна. Есөн жилийн өмнө Шотландад компаниа байгуулсан энэтхэг гаралтай Д.С.Чалана хэлэхдээ “Бид Монголоос жилдээ 5-10 сая паундын бүтээгдэхүүн худалдаж авна” гэжээ. Бөөний худалдаа эрхэлж байсан Д.С.Чалана 2008 онд ноолуурын компани байгуулахаар санаачлаад 2014 онд өмнөх бизнесээ нэгтгэн Их Британи, Франц, Итали, АНУ, Япон зэрэг орнуудад ноолууран бүтээгдэхүүн бөөний үнээр нийлүүлж эхэлсэн бөгөөд 2021 оноос өөрийн брэндийн бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулж эхэлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.