“The HU” хамтлаг Монголдоо 12 мянган хайлаас мод тарина
Чихэнд чимэгтэй
2023-04-24
Энэ сарын 22-ны өдөр болсон Эх дэлхийн өдрийг тохиолдуулан “The HU” хамтлаг “Байгаль ээж” дууныхаа шинэ хувилбарыг гаргана хэмээн зарлажээ. Тэд энэ үеэрээ Монголд 12 мянган Сибирийн хайлаас мод тарихаар болсноо дуулгасан байна. Мөн тус хамтлаг хүрээлэн буй байгаль орчны сэдэв хөндсөн "Байгалийн эх" дууныхаа клипийг англи хэл дээр орчуулгатай хүргэх гэнэ. Тус дууны шинэчилсэн хувилбар нь хамтлагийн 2022 онд гарсан “Rumble of Thunder” цомгийн удахгүй гарах люкс хувилбарт багтаж байгаа бөгөөд зургаадугаар сарын 30-нд “Better Noise Music” сувгаар гарах юм. “The HU” мэдэгдэлдээ "Энэ дэлхий дээрх бүх зүйлс эхээс мэндэлдэг. Бидний энэ удаагийн дуу ээжтэйгээ харилцах харилцаа, хүн дэлхий хоёрын хоорондын ижил төстэй байдлыг өгүүлдэг" хэмээн дурджээ. Түүнчлэн “Нэг ёсондоо дэлхий биднийг энэ хорвоод төрүүлсэн өөр нэг эх юм. Монголд ээжүүдийг дээдлэн хүндэлдэг. Хайр нь хязгааргүй байдаг тул насан өөд болсны дараа ч сэтгэл нь үр хүүхдээ гэдэг юм” гэжээ. Мөн тэд шинэ уран бүтээлийн хамт Монголын зүүн өмнөд нутгийн элсэн цөл, тал газарт хамтлагийнхаа логоны хэлбэрээр 12 мянган мод тарих аяныг өрнүүлж байгаа ажээ. Энэхүү лого нь Хүннүгийн овог аймгуудын хэрэглэж байсан эртний бэлгэдэл дээр үндэслэсэн нэг эвэрт ирвэсийг дүрсэлсэн байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.