images

Үндэсний номын баярыг жилд 180 мянган хүн зорин ирдэг

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-21


    Үндэсний номын баяр ирэх тавдугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд болохоор товлогджээ. Нийслэлийн төв талбайд уламжлал болгон зохион байгуулдаг тус баярыг 2007 онд “Номын ертөнц” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Сувд санаачлан эхлүүлсэн юм. Одоо “Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 2019 ондоос УИХ-ын дарга Г.Занданшатар ивээлдээ авч “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалгыг дэвшүүлэн, хууль тогтоомжоор баталгаажуулах зэргээр дэмжиж ирсэн байна. Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний номын баярыг энэ жил “Илүү их уншъя” уриан дор явуулна. Сүүлийн жилүүдэд хөрш хоёр орны болон олон улсын зохиолчдыг өргөнөөр оролцуулан монгол ном соёлыг дэлхийд таниулах ажлууд өрнөдөг болжээ. Үндэсний номын баярыг 180 мянган хүн зорин ирдэг ба дэлхийн 10 улсаас зочид, төлөөлөгчид оролцдог. Мөн 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, олон талт үйл ажиллагаанд нийт 30 мянга гаруй хүн идэвхтэй оролцдог байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.