Б.Энх-Оргил дэлхийн дэвжээн дэх анхны тулаанаа өнөө орой хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-04-21
"Road to оne Mongolia" шоуны ялагч Б.Энх-Оргил өнөөдөр Тайландын нийслэл Бангкок хотын алдарт "Lumpini" цэнгэлдэхэд дэлхийн дэвжээн дэх анхны тулаанаа хийнэ. Тэрбээр Филиппиний тамирчинтай хүч үзэх бөгөөд энэ сарын 19-нд Бангкокт очиж бэлтгэлээ эхлүүлсэн юм. Түүний өрсөлдөгч “One warrior series Philippines”-ийн ялагч Адонис Севиллено нь 29 настай, сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд хоёр ялалт, гурван ялагдал хүлээж байжээ. Mонголд энэхүү тулааныг "Premier Sports Network" суваг өнөө оройн 20.30 цагаас шууд дамжуулна. Тус тэмцээнд Тайланд, ОХУ, Бразил, Mонгол, Хятад, Турк, Mалайз, Филиппиний тамирчид тулалдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.