images

Нүүдлийн шүдний эмнэлэг ажиллаж эхлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-21


      Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шүд" төслийн хүрээнд “АШУҮИС дент” шүдний эмнэлэг болон нүүдлийн шүдний амбулатори өчигдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү төслийг амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн шүд цооролтын өвчний тархалтыг бууруулах үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа юм. Өчигдрийн байдлаар улс орон даяар эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд 960 мянган иргэн хамрагджээ. Үүнээс 0-17 насны хүүхдүүдийн өвчлөлийн дийлэнх буюу 75.9 хувийг амны хөндийн өвчлөл эзэлж байгаа юм. Нүүдлийн шүдний амбулаториор алслагдсан дүүрэг, орон нутгийн иргэд үйлчлүүлэх боломжтой. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.