Гахайн аж ахуй эрхлэгчдийг дөрвөн тэрбумаар дэмжинэ
Чихэнд чимэгтэй
2023-04-21
Засгийн газраас гахайн аж ахуй эрхлэгчдэд дөрвөн тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Ингэснээр импортын хамаарлыг бууруулах, махны хангамжийг нэмэгдүүлэх, өндөр ашиг шимтэй өсвөр мэгж, бодонг дотооддоо үржүүлэх, экспортлогч улс болоход дөхөм болох юм. Гахайн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байна. Мөн тэжээлийн үйлдвэрлэл эрхэлдэг бол нэг тэрбум төгрөг хүртэлх хөнгөлөлттэй зээл олгох боломжтой гэнэ. Харин тус зээлд хамрагдахын тулд үйлдвэрлэсэн тэжээлийн нэр, зориулалт шимт чанарыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлд хамруулсан, дотоодоос түүхий эдээ худалдан авах шаардлагатай зэрэг шаардлагыг тавьж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.