Орхон: Буриадын Онцгой байдлын газартай 11 чиглэлд хамтарч ажиллана
Чихэнд чимэгтэй
2023-04-21
ОХУ-ын Буриадын Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал А.Марков өчигдөр Орхон аймагт ажиллажээ. Тэрбээр албаны хүмүүсийн хамтаар тус аймгийн Засаг дарга С.Батжаргалтай уулзаж, хилийн бүс нутаг, хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцоод 2025 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Уг төлөвлөгөөнд, үер, ой хээрийн түймэр, хүн, мал амьтан, ургамлын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр 11 зүйлийг тусгажээ.Түүнчлэн генерал А.Марков хоёр улсын онцгой байдлын байгууллагын хамтын ажиллагааны тухай онцлон дурдаад 2015 онд нутагт нь гарсан ой хээрийн түймэрт Монголын 50 албан хаагч гар бие оролцсонд талархал илэрхийлжээ. Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Дархан-Уул, Төв зэрэг зургаан аймгийн Онцгой байдлын газрын бүсчилсэн удирдлага нь Орхон аймгийн Онцгой байдлын газарт байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.