Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт ирэх зун эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-04-20
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэн сумын иргэдтэй уулзжээ. Тэрбээр томоохон төсөл, хөтөлбөр, тэр дундаа эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос хангах бодлого, зорилт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн явц, ач холбогдлын талаар иргэдтэй ярилцсан байна. УЦС ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн олон эерэг нөлөө үзүүлэх бөгөөд бүтээн байгуулалтын ажил ирэх зун эхлэх ажээ. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц, үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдсэн эрчим хүчийг ОХУ-аас жилдээ 20 орчим тэрбум төгрөгөөр импортоор авдаг ажээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 МВт хүчин чадалтай байх бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.