АНУ-ын Хөгжлийн агентлаг ковидтой тэмцэхэд манайд 8 сая долларын тусламж үзүүлжээ
Чихэнд чимэгтэй
2023-04-19
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Монгол улсад хэрэгжүүлэх стратегийн таван жилийн төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулжээ. Уг төлөвлөгөө нь энэ оноос 2028 оныг хүртэл үргэлжлэх бөгөөд Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшилтэй хамтран хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг бий болгох, эрчим хүчний салбарыг шинэчлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг сайжруулах чиглэлээр ажиллах юм. Энэ тухай АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрын захирал Райан Уашберн хэлэхдээ “АНУ бол Монгол улсын эртний түнш, гуравдагч хөршийн хувьд Монголд олон талт тус дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн хэвээр байна” гэжээ. Манай улс 30 гаруй жилийн турш АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай олон тэргүүлэх чиглэлд хамтран ажиллаж ирсэн юм. Мөн АНУ-аас Монгол улс цар тахлын эсрэг тэмцэхэд туслах зорилгоор 24.8 тэрбум гаруй төгрөг (8 сая доллар) олгож байв. Тус агентлагаас Монгол улсад хэрэгжүүлэх таван жилийн стратегийн баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.usaid.gov/mongolia хаягаар орж үзнэ үү.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.