"Жи Тайм"-ын хохирогчид хохирлынхоо 30 хувийг эргүүлэн авна
Чихэнд чимэгтэй
2023-04-19
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Казахстаны "Жи Тайм Корпорэйшн" ХХН-ийн хохирогчдод хандан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд дурдсанаар "Жи Тайм"-ын хохирогчид холбогдох бичиг баримтыг Нийслэлийн ШШГГ-т бүрдүүлэн өгч, хохирлын 30 хувьтай тэнцэх мөнгөө авч болох гэнэ. Тодруулбал, "30 хувийн хохирлын мөнгийг хүлээн аваагүй хохирогч нар Нийслэлийн ШШГГ-т иргэний үнэмлэхийн хуулбар, банкны дансны тодорхойлолтоо бүрдүүлэн ирж, хохирлын мөнгөө хүлээн авна уу" гэжээ. "Жи Тайм"-ын эздийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирсон 11398 иргэн байгаа бөгөөд 2020 оны долоодугаар сард уг хэргийн холбогдогчид шүүхээс таван жилийн ял оноож, 11.8 тэрбум төгрөгийг хохирогч нарт олгох, 906 хүнээс 6.8 тэрбум төгрөг гаргуулж өгөх шийдвэрийг шүүхийн байгууллагаас гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.