Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүх ажил эхэлжээ
Чихэнд чимэгтэй
2023-04-19
Говийн мазаалай баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, бэлчээрлэлтийг тогтоож хамгаалах “Gobi bear” төсөл Монголд 2005 оноос хэрэгжсэн билээ. Гэвч уг төсөл ковидын улмаас гурван жил завсарлаад байсан юм. Тэгвэл энэ дөрөвдүгээр сард Харри Рейнольдсоор удирдуулсан төслийн багийнхан Монголд ирж, Говийн их дархан цаазат газрыг зорьжээ. Энэ жил олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн профессор Андреас Зедроссер, Жерри Белант болон ХААИС, “Мазаалай хамгаалах сан”, Говийн их дархан цаазат газрын "А" бүсийн хамгаалалтын захиргаа, ШУА-ийн хамтарсан баг энэ судалгаанд оролцож байгаа гэнэ. Уг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид мазаалайн хоорондох эзэмшил нутгийн давхцал, бэлчээрлэлт, байршлыг зөв тогтоох боломж бүрдэнэ. Ингэснээр мазаалайн байршил нутагт хүн, мал оруулахгүй байх, шаардлага гарвал байгаль хамгаалагчдын зөвшөөрөл, хяналтын дор нэвтрүүлэх, байршил, тоо толгойн талаар мэдээлэх зэрэг давуу талууд үүсэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.