images

Монгол охид Европын математикийн олимпиадад гуравдугаар байрт оржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-18


    Словени улсын Портороз хотноо энэ сарын 13-наас 19-ний өдрүүдэд болж буй Европын охидын математикийн 12 дугаар олимпиадын дүн гарчээ. Тус олимпиадад манай улсаас дөрвөн сурагч оролцож гурав нь хүрэл медаль, нэг нь тусгай байрын шагнал хүртсэн байна. Тодруулбал, Г.Дөлгөөн, Н.Болор, Б.Ундрал нар хүрэл медаль хүртсэн бол М.Амин-Эрдэнэ тусгай байр эзэлжээ. Эдгээр охидын Монгол дахь бэлтгэлийг “Охидын математик хөгжил” ТББ-аас хангаж, олимпиадад багш нартай нь хамт явуулахын тулд олон нийтээс хандив цуглуулж өгсөн байна. 

      

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.