Нийгмийн хамгааллын тусгай төвд автобус бэлэглэв
Чихэнд чимэгтэй
2023-04-18
"Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвд иж бүрэн засвар хийсэн 32 хүний суудалтай автобус хүлээлгэн өгчээ. Нийгмийн хамгааллын тусгай төв нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд найман жилийн хугацаанд 251 иргэнийг бие даан амьдрахад нь тусалж, 634 иргэнийг бичиг баримтжуулж, 1000 иргэнийг ажлын байранд зуучлан, орлогын эх үүсвэртэй болгосон байна. Түүнчлэн тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг бүлгээр нь ажлын байранд зуучлах тохиолдолд нэгдсэн зохион байгуулалтаар хүргэх, буцаан авах, аливаа эрсдэлээс сэргийлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад машины хэрэгцээ их учраас тус төвийн ажилчид хувийн машинаараа үйлчилгээ үзүүлж байжээ. "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус төвд автобус бэлэглээд зогсохгүй жолоочийг нь байгууллагынхаа дэргэдэх “Нарны зам” авто сургалтын төвд бэлтгэсэн байна.
.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.