Улаан тайгын байгаль хамгаалагч улсын шилдгээр шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-04-18
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит “Шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулах ажил, мэргэжлийн уралдааны шилдгүүд тодорчээ. Тус уралдаанд Монгол орны өнцөг булан бүрд албан үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагч нарыг оролцуулан бүтэн жилийн хугацаанд нийт долоон шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлэн шалгаруулсан байна. Ингэхдээ салбарын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагчдын ур чадвар, шинэлэг санаачилга, технологийн шийдлийг хэрхэн ашигласан, мониторинг судалгаа, зөрчлийг таслан зогсоосон байдал зэрэг үзүүлэлтээр ирүүлсэн 20 байгаль хамгаалагчийн материалыг ажлын хэсэг үнэлээд нэгдүгээр байрт 89 оноогоор Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Т.Отгонбаярыг шалгаруулжээ. Хоёрдугаар байрт 86 оноогоор Сүхбаатар аймгийн БОАЖГ-ын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг, гуравдугаар байрт 81 оноогоор Говийн их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Ганзориг шалгарсан бол тусгай байрт 80 оноогоор Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын байгаль хамгаалагч Ч.Хөхрий шалгарав. Тэднийг зохион байгуулагчдын зүгээс өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, олон улсад зохион байгуулах байгаль хамгаалах чуулга, арга хэмжээнд оролцох эрхийг олгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.