images

Хилийн цэргүүд 20 мянган заг мод тарина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-14


    Говь-Алтай аймгийн Алтай суман дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн алба хаагчид, иргэдтэй хамтран 20 мянган ширхэг заг мод тарихаар болжээ. Заган ойг нөхөн сэргээх, тарималжуулах олон ажлыг зохион байгуулж эрчимжүүлнэ гэж Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлсэн байна. Тус ажлыг Алтай сумын дунд сургуулийг 1988 оны төгсөгчид анхлан санаачилж, “Ажийн андууд” НҮТББ зохион байгуулан мод тарих ажлыг 2020 онд эхлүүлжээ. Тэд гурван жилийн хугацаанд 8000 гаруй мод, бут, сөөгийг Алтай суманд тарьсан бол энэ жил ийнхүү 20 мянган заг тарихаар болсон байна.

Гэрэл зургийг Фэйсбүүкийн Munkhbaatar Videographer хуудаснаас. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.