Т.Тулга чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2023-04-14
ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга Казахстаны Астанад болж буй Ази тивийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр алтан медалийн төлөөх барилдаанд 65 кг-ын жинд өнгөрсөн жилийн Ази, дэлхийн аварга, Ираны бөх Рахман Амузадтай анх удаа таарч барилдан 1:3-аар ялагджээ. Т.Тулга нь тэмцээний үдээс өмнөх барилдааны эхний даваанд гоц мөргөсөн бол шөвгийн наймд Киргизстаны тамирчныг 4:0-ээр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны тамирчнийг 5:2-оор тус тус ялснаар мөнгөн медалийн болзол хангасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.