Манай улс НҮБ-тэй хамтарч хийх ажлын төлөвлөгөөгөө батлав
Чихэнд чимэгтэй
2023-04-13
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан энэ онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ. Тус төлөвлөгөөнд бага насны хүүхдийн цогц хөгжил, суурь боловсрол, хоол шим тэжээл, өсвөр үе, цахим шилжилт зэрэг чиглэлээр 22 ажлыг хамтарч зохион байгуулахаар тусгажээ. Мөн НҮБ-ын суурин төлөөлөгч Эваристэ Комлан хүүхдийн сангаас эрхлэн бэлтгэсэн аудио хичээлийн дээжийг БШУЯ-ны сайдад гардууллаа. Өмнө жилүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангаас нийт 90 аудио хичээл боловсруулж 3800 хүүхдэд аудио хичээлийг тоглуулагч төхөөрөмж, гарын авлагын хамт хүлээлгэж өгч байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.