Дэлхийн хошой аварга Д.Мөнхзулын олон улсын мастер цолыг батлав
Чихэнд чимэгтэй
2023-04-13
Өнгөрсөн оны есдүгээр сард болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчин Д.Мөнхзул хожигдолгүй түрүүлж, дэлхийн хошой аварга болсон билээ. Дэлхийн шатрын холбооны мастер цолтой тэрбээр тус тэмцээнд түрүүлснээр олон улсын мастер /WIM/ цолны болзол хангасан юм. Тэгвэл түүний олон улсын мастер цолыг Дэлхийн шатрын холбоо өчигдөр баталжээ. Д.Мөнхзул нь 2014 онд Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, анхны дэлхийн аваргын цомоо өргөж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.