Оюутнууд нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчино
Чихэнд чимэгтэй
2023-04-13
Их, дээд сургуулийн оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар НИТХ-ын зөвлөл хэлэлцжээ. Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, НИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчдог болох өөрчлөлтийг хороодын хурлаар хэлэлцэхээр болжээ. Ингэснээр Засгийн газраас оюутнуудын автобусанд үнэгүй зорчих эрх 22 байсныг 44 болж нэмэгэдэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.