"Тавантолгой" дулааны цахилгаан станцын эхний блокийг гурван жилийн дотор барина
Чихэнд чимэгтэй
2023-04-13
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Тавантолгой" дулааны цахилгааны станцын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталжээ. Тус шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн олон нийтэд танилцуулсан байна. Тухайлбал, эхний ээлжинд "Тавантолгой" ДЦС-ын 300 МВт-ын блокийг барихаар болжээ. Үүний дараа эрчим хүчний хэрэглээ тогтмолжоод ирэхэд 105 МВт-ын хүчин чадалтай станцыг нэмж барих гэнэ. Урьдчилсан тооцооллоор 300 МВт-ын хүчин чадалтай "Тавантолгой" ДЦС-ыг барихад 600 орчим сая доллар шаардагдах аж. Үүний 70 хувийг тендер авсан компани, үлдсэн 30 хувь буюу 180 сая орчим ам.долларыг гурван жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компани хариуцахаар болжээ. Мөн тус дулааны цахилгаан станцыг төслийн гэрээ байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд барина. Төслийн санхүүжилт авсан зээлийг ДЦС ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлөх тооцоолол гарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.