images

"Google maps"-т нийслэлийн автобусны 97 чиглэлийн мэдээллийг оруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-13


     "Google maps" аппликэйшн дээр очих газрынхаа байршлыг оруулахад түүнд нь хүргэх нийтийн тээврийн чиглэлүүдийг харуулдаг болжээ. Нийтийн тээврийн газраас уг аппликэйшнд автобусны 97 чиглэлийн мэдээллийг оруулахаар Мэдээллийн технологийн газарт хүргүүлсэн байна. "Google maps" аппликэйшн дээр "Нийтийн тээвэр" хэсгийг сонгосноор ямар чиглэлийн автобусаар хүрч болохыг мэдэхээс гадна, хаанаас сууж болох мэдээллийг давхар харж болох аж. Мөн автобусны буудал дээр дарж ямар ямар чиглэлийн автобуснууд тухайн буудал дээр зогсдог талаарх мэдээллийг харах боломжтой болжээ. Одоогоор Улаанбаатар хотод 107 чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.