Сураггүй алга болсон эмэгтэйг загасчид нуурын уснаас аварчээ
Чихэнд чимэгтэй
2023-04-12
АНУ-ын Техас мужийн нууранд загасчид машинтай живсэн нэгэн эмэгтэйг олж аварчээ. Тодруулбал, тус нууранд загасчилж явсан хоёр эрэгтэй нууранд жийп машин живсэн байхыг олж хараад очтол дотор нь эмэгтэй хүн хөдөлж байжээ. Тэд машиныг холоос харахад машины дээвэр нь дөнгөж цухуйх төдий байсан бөгөөд бараг живэх шахсан байж гэнэ. Гэсэн хэдий ч эмэгтэйг уснаас эсэн мэнд гаргаж, орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Тэд баасан гарагийн өглөө Луизиана мужийн Шревепортоос баруун хойш 70 милийн зайд орших нуурын ойролцоо анх машиныг харсан бөгөөд энэ талаар Марион дүүргийн цагдаагийн газарт мэдэгджээ. Тус эмэгтэй нь Техас мужийн Лонгвью хотын ойролцоо сураггүй алга болсон бөгөөд цагдаа нар эрэн сурвалжилж байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.