Гэмтлийн эмнэлэг өвчтөнийхөө сэтгэлийг засна
Чихэнд чимэгтэй
2023-04-12
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Дэмжих бүлгийн уулзалт”-ыг энэ сарын 14-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ уулзалт нь 2018 оноос хойш улирал тутам болж буй бөгөөд осол гэмтэл болон бусад идээт шархны улмаас мөч тайрагдах мэс засалд орсон эмчлүүлэгчдэд эрүүл мэнд болон нийгмийн харилцааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, өдөр тутмын зан үйл, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талын зөвлөгөө, мэдээлэл бүхий сэтгэл заслын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөч тайрагдах мэс засалд орсны дараах сэтгэлзүйн асуудал нь хувь хүн бүрд хүчтэй цочрол өгч, дасан зохицохуйн хямрал үүсгэдгийн улмаас тус төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сэтгэлзүйч А.Пүрэвцэрэн энэ уулзалтыг анх санаачлан хэрэгжүүлж иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.