Морин хуурын чуулга дөрвөл хөгжмийн концерт тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-04-12
Улсын филармонийн Морин хуурын чуулга энэ сарын 16-ны өдөр морин хуурын дөрвөл хөгжмийн концерт тоглохоор болжээ. Тус тоглолтод хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат, Х.Алтангэрэл, Ш.Өлзийбаяр, Д.Түвшинсайхан нар оролцож, дөрвөл хөгжимд зориулсан бүтээлүүдээ анх удаа тайзнаа толилуулах гэнэ. Дөрвөл хөгжмийг англи хэлэнд “Quartet” хэмээх бөгөөд дөрвөн хөгжимчин болон дуучдаас бүрдсэн бэсрэг чуулгын тоглолт юм. Бүрэлдэхүүний хувьд дан болон холимог хөгжим байх ба хамгийн түгээмэл нь хоёр хийл, эрдүү хийл, морин хийлээс бүрддэг чавхдаст хөгжмийн дөрвөл ажээ. Иймээс дэлхийн сонгодог хөгжмийн урлагийн нэгэн дэвшил болсон чавхдаст хөгжмийн дөрвөлийн жишгээр монголын хөгжимчид морин хуурын дөрвөлийг байгуулан шинэ бүтээлүүд туурвих болжээ. Тухайлбал монгол хөгжимчид өмнө нь нэг ангитай, жижгэвтэр аязын хэлбэртэй, цөөхүүл хөгжмийн дагнасан тоглолт хийж байсан бол энэ удаа дөрвөл хөгжмийн бүтэн концерт тоглох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.