АНУ-ын Элчин сайдын нарийн бичгийн дарга эсгий гутал худалдан авчээ
Чихэнд чимэгтэй
2023-04-11
АНУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Келли Базби, улс төрийн ажилтан Э.Номин нар өчигдөр "Асрал" төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцжээ. Тэд тус төвийн хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзэж, дараа нь багш нартай уулзсан байна. Мөн "Асрал" төвийн хэрэгжүүлдэг "Халуун хоол", өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “Made in Mongolia” төслүүдтэй танилцсан аж. Улмаар К.Базби ээжүүдийн урласан эсгий гутлаас худалдан авчээ. Тус эсгий гутлыг Ирланд, Нидерланд улс руу экспортод гаргадаг байна. “Асрал” төв нь "Гүнчав Жамбаалан" шашны төвийн дэргэд 25 дахь жилдээ эрүүл мэнд, боловсролыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.