images

Улаанбаатар хотын 118 байршилд 3Х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-11


    3х3 сагсан бөмбөгийн дэлхийн "Гран-При” тэмцээн зургаадугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Энэ хүрээнд НЗДТГ, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой санамж бичиг байгуулж, дэмжиж ажиллахаар болжээ. Тус тэмцээнийг Олимпын оноо олгох зорилгоор Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулах бөгөөд 11 улсын баг тамирчид оролцох юм. Мөн тэмцээнийг дэлхийн 150 гаруй улсад шууд дамжуулна. Харин манай улсын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид “Парис 2024” наадамд бүтэн багаараа оролцох зорилго тавьж Олимпын эрх олгох тэмцээнүүдэд идэвхтэй оролцон бэлтгэлээ базааж буй. Иймд нийслэлээс 3х3 сагсан бөмбөгөөр дамжуулан хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, Улаанбаатар хотын 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Одоогийн байдлаар 34 талбайн ажил дуусах шатандаа орсон бөгөөд энэ онд дахин 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.