Өмнөговь: ЖДҮ-г дэмжихэд таван тэрбум төгрөг зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-04-11
Өмнөговь аймаг өнгөрсөн жил орон нутгийн төсвөөс таван тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлжээ. Үүний дагуу жилийн гурван хувийн хүүтэй, тав хүртэлх жилийн хугацаатай зээл олгох төсөл сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлажээ. Үүнд үйлдвэрлэл эрхлэгч 118 аж ахуйн нэгж төсөл ирүүлснээс 42 аж ахуй нэгж нь шалгарч таван тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Үүний үр дүнд 12 үйлдвэр шинээр байгуулагдаж, 30 үйлдвэр өргөтгөл хийж, орон нутагт 92 ажлын байр хадгалагдаж, 239 ажлын байр шинээр бий болжээ. Энэ жил Хөдөө аж ахуйн сайд, ЖДҮ-ийн газрын дарга, аймгийн Засаг дарга нар хамтран гурван талт гэрээ байгуулж тус аймагт жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний салбарт үндсэн болон эргэлтийн хөрөнгийн 300 сая хүртэл хөнгөлөлттэй зээл олгохоор болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.