images

Үнэт цаасны зах зээлд үйлчилгээ эрхлэх 143 мэргэжилтэн тангараг өргөлөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-11


    Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран 2011 оноос үнэт цаасны зах зээлд мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалтыг явуулж иржээ. Энэ хүрээнд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах 143 мэргэжилтэн өчигдөр албан ёсны эрхээ гардаж авчээ. Тэд мэргэжлийн байгууллагаас зарласан сургалтад хамрагдаж, төгсөөд шалгалт өгч ажил үйлчилгээ явуулах мэргэжлийн үнэмлэхтэй болсон байна. Эдгээрээс 25 мэргэжилтэн нь үнэт цаасны зуучлалын үйлчилгээг гурван жилээр явуулах боломжтой болсон бол, 62 нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын үйлчилгээг гурван жилээр явуулахаар болжээ. Түүнчлэн 14 мэргэжилтэн нь үнэт цаасны зах зээл дээр ажил, үйлчилгээ явуулах эрхийг дөрвөн жилээр, найман мэргэжилтэн зургаан жилээр, 34 мэргэжилтэн хугацаагүйгээр тус бүр ажил үйлчилгээ явуулах болсон байна. Өнөөдрийн байдлаар 1385 мэргэжилтэн хөрөнгийн зах зээлд ажил, үйлчилгээ явуулж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.