images

Ташкентэд болох боксын ДАШТ-д манай 10 тамирчин оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-11


    Насанд хүрэгчдийн боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-нээс 14-ний өдрүүдэд Узбекистаны Ташкент хотод болно. Одоогийн байдлаар тус тэмцээнд 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн гэж Олон улсын сонирхогчдын боксын холбооноос мэдээлжээ. ДАШТ-ий мэдүүлэг авах хугацааг дөрөвдүгээр сарын 14 хүртэл сунгасан бөгөөд манай улсын боксын эрэгтэй шигшээ багийн тамирчид Ташкентэд гуравдугаар сарын 20-ноос хойш хамтарсан бэлтгэл хийж байгаа аж. ДАШТ-д ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор манай улсаас 10 тамирчин өрсөлдөнө. Тэмцээний шагналын сан 5.2 сая ам.доллар бөгөөд дэлхийн аварга тамирчин 200 мянга, мөнгөн медальт тамирчин 100 мянга, хүрэл медаль хүртвэл 50 мянган ам.долларын шагналыг тус тус хүртэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.