Гэр бүлийн тухай хуулийн төсөлд ахмадын байгууллагатай хамтрах санал гаргав
Чихэнд чимэгтэй
2023-04-10
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлгийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болж 50 гаруй хүн оролцжээ. Хэлэлцүүлэгт Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хууль зүйн бодлогын газрын шинжээч М.Цолмон нар тус хуулийн төслийн хүрээнд гэр бүл, хүүхдийн байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг, оролцоо сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Оролцогчид хуулийн төслийн судалгааг нухацтай хийх, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй зарим онцлог асуудлыг судалж хуулийн зохицуулалт бий болгох, гэрлэлт цуцлалтаас өмнө эвлэрүүлэн зуучлах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, сэтгэл зүйч ажиллуулах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох зэрэг үйл ажиллагаанд ахмадын байгууллагатай хамтран ажиллах зэрэг саналыг дэвшүүлсэн байна. Саналыг ажлын хэсэг анхааран судалж хуулийн төсөлд тусгах, хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин өргөн хүрээгээр хийхээр болж тохиролцов.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.