Усныхан 21-үүлээ Сөүлийг зорив
Чихэнд чимэгтэй
2023-04-10
БОАЖЯ, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн газар, ЮНЕСКО-гийн Усны аюулгүй байдал, тогтвортой менежментийн олон улсын төв, Солонгосын “К-Water” компанитай хамтран энэ сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод “Усны нөөцийн нэгдсэн менежмент”-ийн сургалтыг зохион байгуулахаар болжээ. Тус сургалтад хамрагдахаар манай улсаас Ус сувгийн удирдах газар, Орхон аймгийн БОАЖГ, нийслэл болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 17 усны сав газрын захиргаадын төлөөлөл 21 мэргэжилтэн оролцохоор Сөүлийг өчигдөр зорьсон юм. Тус сургалтаар усны мэргэжилтнүүд тогтвортой хөгжлийг дэмжих, БНСУ-ын усны салбарт хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилттэй танилцан харилцан мэдээлэл солилцож, манай улсад хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тодорхойлох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.