images

27 настай монгол эмэгтэй анхны нислэгээ амжилттай үйлдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-10


    "Аэро Монголиа" компанийн нисгэгч Ж.Ган-Өлзий энэ сарын 8-ны өдөр анхны бие даасан нислэгээ амжилттай үйлджээ. Тэрбээр Тайланд улсын Иргэний нисэхийн сургуульд нислэгийн удирдагч мэргэжлээр суралцсан бөгөөд мэргэжлээрээ эх орондоо таван жил ажиллаад, дахин 2021 онд АНУ-д нисгэгчээр сурчээ. Өдгөө 27 настай Ж.Ган-Өлзий нь тус нислэгийн компанийн анхны эмэгтэй нисгэгч бөгөөд “Embraer-145” маягийн агаарын хөлгөөр орон нутгийн чиглэлд нислэг үйлджээ. Түүний хөлгийн нислэгийн багш С.Гантөмөр Монголын үндэсний телевизэд “Бид өнгөрсөн 12 сараас эхлээд нислэгтээ бэлдэж, бие даан нисэх программаа дуусгалаа” хэмээн мэдээлжээ. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд нислэг жолоодлогын эрхээ авснаар 1990 оноос хойшх Монголын гуравдах эмэгтэй нисгэгч болсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.