Морингийн даваанд барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр барина
Чихэнд чимэгтэй
2023-04-07
Нийслэл хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал гардгаас 20-30 хувь нь барилгын материал байдаг. Тэгвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр барьж байгаа билээ. Энэ үйлдвэр сард 150 мянган тонн хатуу хог хаягдал дахин боловсруулах хүчин чадалтай. Энэхүү шинэ байгууламж, барилгын хог бутлах, ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш, оффисын барилгын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Улмаар ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж Нийслэлийн засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хэлсэн байна. Улаанчулуутын хогийн цэгийн талбай дүүрч байгаа тул 2024 онд хаагдах гэж буй. Тэгвэл уг үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлыг хүлээн авах, боловсронгуй, байгальд ээлтэй аргаар булшлах боломж бүрдэх аж. Түүнээс гадна барилгыг нураах үед гардаг хог хаягдлыг дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.