images

RFID төхөөрөмжөөр жолоочийн татвар төлж, оношилгоо хийлгэсэн эсэхийг хянана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-07


    Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажлыг энэ сарын 1-нээс эхлүүлсэн билээ. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийг цахимаар хянах боломж бүрдэж байгаа ажээ. Энэ талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газар, Замын хөдөлгөөний төвөөс мэдээлж байгаагаар "Нийслэлийн авто замуудын нэгдүгээр эгнээний камержуулалтыг нэмэгдүүлж, мөн RFID төхөөрөмжийг уулзваруудын шон дээр байршуулан суурилуулсан. Уг төхөөрөмжөөр тээврийн хэрэгслийн даатгал, татвар, оношилгоо зэрэг долоон төрлийн үйлчилгээ хийсэн эсэхийг хянан илрүүлэх юм" гэжээ. Цахим гэрчилгээг хувийн автомашинтай жолооч нарт тавдугаар сарын 1-нээс олгож, улмаар зургаадугаар сараас татвараа төлсөн жолооч нар хөдөлгөөнд оролцохоор зохицуулах юм байна. RFID төхөөрөмж нь камераас илүү зөрчил илрүүлэх, хяналт тавих боломжтой, богино хугацаанд бага өртгөөр  мэдээллийг цуглуулдгаараа онцлог аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.