images

Тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-07


     УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтыг энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад иргэд олон нийтийн төлөөллөөс оролцож хуулийн төсөлтэй холбоотой саналуудыг хэлэлцжээ. Уг багц хуулийн төсөл батлагдсанаар хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Мөн жил бүр инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох дараалсан долоон жилийг таван жил болгох юм. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж, олон улсын стандартад хүргэх юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.