Монголын холимог тулаанч Б.Энх-Оргил дэлхийн хамгийн том дэвжээнд тулалдана
Чихэнд чимэгтэй
2023-04-06
Телевизээрх үзэгчдийн тоогоор дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо болох "One championship"-т хийх Монголын тамирчин Б.Энх-Оргилын анхны тулаан ирэх 21-ний өдөр зохиогдохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 26-нд Монголд зохион байгуулагдсан холимог тулааны тэмцээнд түрүүлж "One championship" холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм. Ийнхүү дэлхийн дэвжээнд гарах анхны тулаанаа тэрбээр Филиппиний тамирчин Адонис Севилленогийн эсрэг хийхээр болсон байна. А.Севиллено нь Филиппинд зохиогдсон "ONE Warrior Series" тэмцээний аварга, 29 настай тамирчин бөгөөд сонирхогчийн тэмцээнд нэг ялалт, мэргэжлийн түвшинд хоёр ялалт, гурван ялагдал хүлээж байжээ. Тулаан Тайландын нийслэл Бангкок хотын "lumpinee" боксын өргөөнд болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.