images

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-06


  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжжээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлж, тус хуралдаанд танилцуулсан байна. Манай улсад мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг Амьтны тухай  болон  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль байдаг. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбоотой хууль эрх зүйн орчин байдаггүй. Тиймээс гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулахаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төсөл нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад зорих ажээ. Мөн “Азтай савар” ТББ уг хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тус хуралдаанд хуулийн төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл, төсөв тооцооллын талаар танилцуулж, гишүүдийн асуултад хариулж оролцсон байна

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.