БНСУ-ын хамтлагууд Улаанбаатарт тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-04-06
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран наймдугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр БНСУ-ын хөвгүүдийн “Megamax” хамтлаг болон охидын “Witches” хамтлагууд тоглохоор болсон байна. Хөвгүүдийн “Megamax” хамтлагийн хувьд 2021 онд “In Media” агентлагийн дэргэд байгуулагдаж, "Painted Love" цомог гаргасан бөгөөд зургаан гишүүнтэй тус хамтлагийн нэг гишүүн нь монгол залуу Б.Баасанхүү (Kan) ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.