images

Монгол балетчид А.Вивальдийн хөгжмийн бүтээл дээр бүжгэн жүжиг найруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-05


    Монголд балетын урлагийн хөгжил, шинэ өнгө төрхийг илэрхийлсэн “Energy” контемпорари бүжгэн жүжиг тоглогдохоор болжээ. Тус уран бүтээлийг А.Билгүдэ, Г.Нямцэрэн, Б.Болор, Б.Халиунаа, Ц.Энх-Амар нар хамтран найруулсан байна. Тэд уг тоглолтынхоо талаар "Хүн байгалийн хүйн холбоо, байгалийн үнэ цэн, түүнээс авах энерги, хайр энэрлийг балетын уран тансаг гоо үзэмж, орчин цагийн бүжгийн урлагаар толилуулна" хэмээн ярьжээ. Мөн энэ бүжгэн жүжиг нь ганцхан удаа тоглогдох бөгөөд Монголд анх удаа суут хөгжмийн зохиолч Антонио Вивальдийн “Дөрвөн улирал” зохиол дээр орчин цагийн контемпорари урсгалын балет дэглэн найруулснаараа онцлог гэнэ. Контемпорари урлагийг модерн, пост модерн урлагуудийн халаа болсон урлагийн чиглэл гэж судлаачид үздэг. Тоглолт дөрөвдүгээр сарын 27-ны 19:30 цагт "Corporate Convention Centre"-т болно. Сонирхуулахад, уран бүтээлчдийн багийн Б.Халиунаа, Ц.Энх-Амар, Г.Нямцэрэн нь УДБЭТ-т ажилладаг бол А.Билгүдэ, Б.Болор нар нь Үндэсний урлагийн их театрт ажилладаг байна. Түүнчлэн Г.Нямцэрэн сүүлд тоглогдсон "Дон Кихот"-ын гол дүр Китрид тоглож байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.