images

Монгол, Хятадын зураачид хамтарсан үзэсгэлэн гаргав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-05


    Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид, БНХАУ-ын нэрт зураач Хуан Жяньнань нар хамтран уран бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ энэ сарын 3-ны өдөр Хятадын ЭСЯ-ны дэргэдэх Монголын соёл, мэдээллийн төвд болсон бөгөөд хоёр орны урлаг соёлын төлөөлөгчид, гадаадын зочид нийт 120 гаруй хүн оролцжээ. Мөн Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамны дэргэдэх Хятадын олон улсын уран зураг, урлаг судлалын холбоо, "Нийтийн дипломат ажиллагаа" ТББ уг арга хэмжээг хамтарч зохион байгуулсан байна. Хамтарсан үзэсгэлэн энэ сарын 3-наас 7-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.