Манай тэшүүрчид Сингапурын тэмцээнээс 10 медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2023-04-05
Олон улсын тэшүүрийн холбооны “Sea Open Short Track Trophy” тэмцээн энэ сарын 1-нээс 2-ны хооронд Сингапурт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Энэтхэг зэрэг 11 орны 120 тамирчин оролцсон бөгөөд гурван насны ангилалд өрсөлдсөнөөс манай тамирчид 10 медаль хүртжээ. Тухайлбал, насанд хүрэгчдийн ангилалд ОУХМ Б.Гэрэлтуяа гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн бол залуучуудын ангилалд Э.Мөнх-Эрдэнэ хоёр мөнгө, нэг хүрэл, Б.Баттулга нэг мөнгө, хоёр хүрэл медаль тус тус хүртжээ. Харин өсвөр насны ангиллын холимог буухиа уралдаанд Г.Гантигмаа, М.Сувд-Эрдэнэ, С.Ганхөвсгөл, Т.Тэмүүлэн нар багаараа дөрөвдүгээр байр, Ч.Заяамандах 10 насны төрөлд алтан медаль хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.