images

Монголын шигшээ баг дэлхийн чансааны тавдугаарт бичигджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-05


     Ази тивийн сагсан бөмбөгийн 3х3 аварга шалгаруулах тэмцээний дараа FIBA-аас шигшээ багуудын дэлхийн чансааг шинэчлэн тогтоожээ. Шинэчилсэн чансаагаар Монгол улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг 177 орноос тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Дэлхийн чансааны нэгдүгээрт Серби, хоёрдугаарт АНУ, гуравдугаарт Литва, дөрөвдүгээрт Нидерланд улсууд тус тус жагсжээ. Мөн Токиогийн Олимпын аварга Латвийн баг болон ОХУ, БНХАУ зэрэг бусад спортын их гүрнүүд эрэмбээрээ манай улсын ард багтаж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.