images

Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөхөөр болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-04


    Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх импортын тоног төхөөрөмжийг 2027 оны нэгдүгээр сарыг хүртэл гаалийн татвараас чөлөөлөхөөр болжээ. Тухайлбал, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тарагны насос, сүү хөргөх төхөөрөмж, шингэн сүүг тоосруулан хатаах, хөлдөөн хатаах төхөөрөмж, хуурай сүү үйлдвэрлэх зориулалттай сүү хатаах машин, сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хэмд сэнсээр үлээлгэж хатаах шүүгээ, сүү, тараг, бяслаг халаах, ариутгах, сүү өтгөрүүлэх машин төхөөрөмж, тараг, зөөхийний термостат, сүү хадгалах, боловсруулах тусгай зориулалттай зэвэрдэггүй гангаар хийсэн сав зэрэг 21 төрлийн тоног төхөөрөмжийг энэ чөлөөлтөд хамруулахаар болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.