images

Монголын аэробикчид ОХУ-ын наадмаас гурван хүрэл медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-04


    ОХУ-ын Екатеринбург хотноо гуравдугаар сарын 26-наас энэ сарын 1-ний өдрүүдэд болсон “Legends Challenge Games-2023” гимнастикийн наадамд Монголын тамирчид оролцож, гурван хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн дэргэдэх “Гейнер” клубийн тамирчин Б.Оргилболд, Б.Энхтөгс нар ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй төрөлд оролцож тус бүр гуравдугаар байранд оржээ. Тэд дасгалжуулагч багш ОУХМ Г.Болортулгын удирдлаган дор наадмыг зорьж, Армени, Алжир, Беларусь, Израиль, Казахстан,  Киргиз, БНХАУ, Сири, Узбекистан зэрэг 11 орон, ОХУ-ын 36 мужийн нийт 2300 гаруй баг тамирчидтай өрсөлджээ. Шигшээ тэмцээний амжилтыг дурдвал ганцаарчилсан төрөлд Б.Оргилболд 18950 оноогоор ,  Б.Энхтөгс 18350 оноо авсан амжилтаар тэмцээнээ өндөрлөсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.