images

Монгол оюутнууд олон улсын ёс зүйт хакерын тэмцээний финалд шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-04-04


    ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “#4xclown” оюутны баг "Hacktheon sejong 2023" ёс зүйт хакерын тэмцээний финалын шатанд шалгарчээ. Тус тэмцээнд дэлхийн их, дээд сургуулиудаас шилдгийн шилдэг багууд оролцож байгаа бөгөөд шалгаруулалт нь онлайнаар болж шилдэг 50 баг финалын шатанд үлджээ. Шалгарсан багууд onsite хэлбэрээр БНСУ-д болох тэмцээнд очиж оролцох эрхээ авах юм. Монголын багт Г. Тэнгис, Э. Хангал, Л. Уламбаяр, А. Мягмарцэрэн зэрэг оюутнууд багтжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.